|
Видео

Шинэ мэдээ

Монгол улсын төсөв хоосорсон уу?

 Монгол улсын төсөв хоосорсон уу?Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэгт ажлаа хүлээж авсанаасаа хойш хоёр дахь удаагаа УИХ-д үг хэлэх үеэрээ яаралтай арга хэмжээ авахгүй бол манай улс тун удахгүй дампуурлаа зарлаж ч магадгүй болоод байна хэмээсэн билээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл эдийн засгийн нөхцөл байдлын талаар нээлттэй албан ёсны мэдээлэл хийгдээгүй байгаа юм. Гэхдээ эх сурвалжуудын хэлж буйгаар Монгол улсын төсөв маш хүнд байдалд орж, хоосорсон аж. Энэ тухай Монгол улсын Сайд М.Энхсайхан : "Монголын эдийн засаг "чимээгүй" нурж байна. Сангийн данс улайлаа. Нөхцөл байдлыг УИХ-ын хаалттай хуралдаанд танилцуулья гэх юм. Хүн бүрийн мэдэх ёстой "нууц"-ыг ил болго, хариуцлага үүрч байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг зогсоож мэдрүүл, дампуурлыг хамгийн түрүүнд тэд мэдрэх ёстой гэж Засгийн хурал дээр хэлснээ дуулгая.” гэжээ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат ч анх сайд болж байхдаа манай улсын эдийн засгийн байдал арай  ингэтлээ дордсон гэж бодоогүй шүү  хэмээн намынхандаа ярьж буй гэнэ.


Ч.Явуу

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler