|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх хуруугаа тайруулжээ

Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх хөлийн хуруугаа тайруулжээ. Тэрбээр сүүлийн хэдэн жил байнга эмчийн хяналтанд байсан бөгөөд 9 болон 12 дугаар сард Солонгост очиж үзүүлэх ёстой байсан аж.
 
Өөрөөр хэлбэл 3 сар тутамд үзүүлж байнгын хяналтанд эмчлүүлэх ёстой байжээ. Гэтэл "Нүүрс” хөтөлбөрийн асуудлаар хоригдсон учир эмчийн хяналтанд явж чадалгүй байсаар хугацаа алдаж суллагдсаныхаа дараа үзүүлтэл хөлийнх нь хурууг тайрахаас өөр аргагүй гэсэн байна.
 
Түүнийг гадагшаа гаргах эрхийг нь хязгаарласан учраас өдгөө ч Солонгос явж шинжилгээ хийлгэж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс тайрсан хурууг нь шинжлүүлэхээр болсон аж.

 

Дашрамд дурьдахад, дээрх асуудал нь хүний эрхийг бүдүүлэгээр зөрчиж байгаа бодит жишээ боловч манай улсын тухайд сэжигтэнд "Хүний эрх гэж үгүй” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгийн тод жишээ юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler