|
Видео

Шинэ мэдээ

Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүслээ


"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсчээ. Энэ талаар өнөөдөр Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, Ц.Мөнхбаярын хүү Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

 

 

Б.Ганболд  "Ц.Мөнхбаяр хоёр удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсэх өргөдлийг өгсөн байна. Өнгөрсөн онд тэрээр өөрийн гараараа бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч мэдээгүй хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрээр Ц.Мөнхбаяр надад хандсан захидал явуулаагүй. Би түүнээс уучлал хүссэн өргөдөл аваагүй гэсэн байна.

 

Гэтэл Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг тэр хүн мэдээгүй байна гэхээр үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбааатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Өнөөдрийн хуралд ирсэн бид гурвын энэ хүсэл бол олон мянган иргэдийн төлөөлөл юм. Тэднийг суллахыг иргэд маш ихээр хүсэж байна. Үүнд Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр хүргүүлэх гэж байна” гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler