|
Видео

Шинэ мэдээ

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуягийг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ТОРГОХ ял оноолоо

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуягийг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ТОРГОХ ял оноолоо

 

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ. 

Мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна. 

2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү гэх н.Золбоо гэгч нь хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн байна. Мөн Ч.Ганхуяг нь хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүндэвтэр гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анх 2023 оны есдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler