|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

 

Та гэрээсээ гараад хөгшин, залуугүй архи үнэртүүлчихсэн эсвэл согтоод гудамжинд унтаж байгаа хүмүүстэй өдөр бүр таардаг болчихсон гэдгээ анзаардаг уу?

Өмнө нь би боловсрол эзэмшээгүй хүмүүс л "архичин" болдог гэж боддог байлаа. Гэтэл өсөж том болоод архийг уухад "ухамсар" л хэрэгтэй байдаг гэдгийг ойлгосон юм. Ухамсартай хүн архинд дийлэгдэггүй. Бидний амьдарч буй энэ цаг үе нийгэмд архи уудаг цаашлаад хамааралтай болчихсон иргэд цөөнгүй болчихсон. Нэг айлд архины хамааралтай хүн заавал бий гэж хошигнодог байсан нь бодит амьдралаас холдсонгүй. 

 

Үүний баталгаа нь аливаа нэг мөнгөн тэтгэмж гэх үү, хишиг гэж нэрлэхүү төрөөс иргэдэд олгохоор маргааш нь эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо хоёр дахин өсчихдөг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, ЭТТ ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн өдрийн шөнө  134 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 74 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Энэ үйл явдал өнөөдрөөс тавхан хоногийн өмнө болсон юм. Тэгвэл хүүхдийн 100 мянган төгрөг буусан өдөр хүчирхийллийн тоо улам өсдөг гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хүүхдийн 100 мянган төгрөг буусан үед хүчирхийллийн дуудлага мэдээлэл огцом нэмэгддэг гэж яриад олны чихийг сортолзуулав.

Тэрбээр "Манай 108 утсанд хүүхдийн мөнгө олгосны дараа дээрээс нь хүүхдийн мөнгө нэмэгдсэний дараагаар хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Хүүхэд мөнгөний хэрэгсэл болоод байгаа юм уу даа. Засгийн газраас хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулсан. Хүүхдээ асраагүй байж хүүхдийнхээ мөнгийг аваад үрчихдэг. Тэгээд хүүхдээ асрамжийн газар болон түр хамгаалах байранд хаячихаад алга болчихдог. 

 

Мөн баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүүхдээ хүчирхийлдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх үндэс суурь болоод байна. Иймэрхүү айл олон байна. Хүүхдээ хүчирхийлж байгаа аав ээжүүдийг эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлдэг. Гэвч хүүхэд эцэг, эхтэйгээ байх ёстой.

Тиймээс архидалтай тууштай тэмцэх хэрэгтэй. Хэдий хүүхдээ байнга хүчирхийлэхгүй ч архидахаараа л хүүхдээ хүчирхийлсэн гэх дуудлага мэдээлэл ирдэг. Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт их байна" хэмээн ярилаа.

Тэгэхээр түүний яриагаар бол бэлэн мөнгө амархан аргаар олдож байна гэж буруу ойлгоод хэрэгцээтэй зүйлдээ биш архинд үрж жаргалдаа ташуурдаг бололтой. Гэтэл нөгөө хэсэг нь хүүхдийн мөнгөөрөө амьдарч ахуйгаа залгуулдаг өвчтэй, зовлонтой ч байгаа хүмүүст санхүүгийн их дэм болдог гэдгийг санах хэрэгтэй биз. Харин архичидтай тэмцэхэд улсаараа яаж анхаарах вэ? энэ бол аюулгүй нийгэмд амьдрах үндэс. 

https://dorgio.mn/p/151315

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler