|
Видео

Шинэ мэдээ

Жагсаалын цаад эзэд хэн бэ?

Жагсаалын цаад эзэд хэн бэ?

 

Улс төр намраас хойш бужигнаантай байгаа. Сонгууль дөхөөд бүр ч илүү эрчимжих нь тодорхой. үнийн өсөлт, шатахуун түлшний хомсдол, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар гээд ард түмний уур хилэнг оволзуулах асуудал мундахгүй олон байна.

Ийм үед иргэдийг өдөөн турхирч, нийт массыг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг. үүнийг захын улстөрч, нам эвслүүд гаргаахгүй. Тиймээс сүүлийн үед нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал идэвхжих хандлагатай байна. Тэр бүгдийн цаана хэн, ямар зорилгоор нийгмийг өдөөн турхирч байна вэ гэдгийг ард түмэн сайтар тунгааж, хэрсүү хандах хэрэгтэй болжээ.

 

Хамгийн сүүлд гэхэд үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар арванхоёрдугаар сарын 2-нд “мартаж үл болно” уриатай жагсаал хийнэ гэж мэдэгдэнэ лээ. Аливаа жагсаал цуглаан ардаа дандаа ямар нэгэн эрх ашиг агуулж байдаг. нийгмийн анхаарлыг жагсаал руу фокуслаж байгаад ар хударгаар нь элдэв хууль баталдаг технологи монголын улс төрд нутагшчихсан. Тэр агуулгаараа ирэх сарын 2-нд төлөвлөгдсөн жагсаалыг эрх баригч нам санхүүжүүлж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьцааж байна. Учир нь ноднин хавар олон өдөр үргэлжилсэн “Ажлаа хий” уриатай залуусын жагсаалтай өнгө ижил байгааг улс төр судлаачид хэдийнэ анзаарчихжээ. Улмаар төрийн хулгайчдаас хариуцлага нэхэж, тэднийг мартаж болохгүй гэсэн уриатай үнэн ба зөв намын энэ удаагийн жагсаалын цаана хэд хэдэн хуулийн төсөл орж ирнэ гэсэн таамгийг дэвшүүлж байв. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тун удахгүй хэлэлцүүлэхээр бэлэн болгосон тухай мэдээлэл төрийн ордны “тамхины цэг”-ээс сонсогдов.

 

Ирэх арванхоёрдугаар сарын 9-нд олон улсын авлигын эсрэг өдөр тохионо. маргааш нь дэлхий дахинд тунхагласан хүний эрхийн өдөр болдог. Эдгээр өдрүүдэд нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал цуглаан болно гэсэн шум бас бий. Яагаад гэвэл мАн төрд гарснаас хойш хүний эрх ноцтой зөрчигдөх болсон талаар иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, ялангуяа сөрөг хүчин байнга сануулж байгаа. Дээрээс нь “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулбал тогтолцооны гажуудал үүсч, шууд төрийн дарангуйлал тогтоохыг санаархаж байна” гэдэг байр суурийг Ардчилсан намаас гадна хуулийн салбарынхан хүчтэй илэрхийлж байгаа харагдсан.

 

Энэ өнцгөөс харвал арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсагчид гарч ирэх бэлтгэлээ базааж байгаа нь үнэн бололтой. эрх баригчид энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. тиймээс урьдчилан сэргийлэх вакцин нь “мартаж үл болно” жагсаал байхыг ч үгүйсгэхгүй. Сөрөг хүчний хувьд энэ жагсаалыг дэмжихгүй нь тодорхой. харин тэд нийгмийн уур амьсгалыг харж байгаад улс төрийн акци өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа байх. Нөгөө талд МАН доторх үл ойлголцол, гадуурхагдсан г ишүүдийн бухимдал Сүхбаатарын талбайд тэсрэх сураг бий. Л.Оюун-Эрдэнэ авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн том, том хулгайтай нам харгалзахгүй хатуу тооцоо бодож эхэлсэн. нэрсийг нь ил тод болгож, дахиж мАнаас төрд оруулахгүй гэдгээ ч зарласан, мань эр нэгэнт намаасаа парламентад нэр дэвших гордилого нь тасарсан нэр бүхий гишүүд ирэх сонгууль хүртэл энд тэнд элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагахаар иргэний хөдөлгөөнүүдэд захиалгаа өгөөд эхэлсэн гэх мэдээлэл байна.

https://dorgio.mn/p/148815

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.