![]() |
Видео
Шинэ мэдээ
Олон улсын нэр хүндтэй зөвлөх компаниудыг судалж, танилцуулахыг Ч.Номин, Ц.Баатарсайхан нарт даалгав
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан болж, тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүс болон салбарынханд чиглэл өглөө.
Тухайлбал, ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв.
Мөн манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгав.
