|
Видео

Шинэ мэдээ

5,7 тэрбум төгрөгийн зээл авсан компани ДАМПУУРЧЭЭ

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна. 

Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэх бол үдээс хойш Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох; Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70.0 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох; асуудлыг авч хэлэлцэх юм.

 

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл дээр нийт 56 гэрч дуудагдсан юм. 

 

 

Шинжээчийн дүгнэлт: Агь буюу Грийн индастри ХХК нь гоймон үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр ДӨРВӨН тэрбум 100 сая төгрөгийн зээл авчээ. Хувьцаа эзэмшигч нь М.Сүхбаатар. Ерөнхий сайдын 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дэд дарга О.Цогтгэрэл нь тухайн үед тус компанийн хувьцаа эзэмшигч байсан гэх баримтууд зээлийн хувийн хэрэгт хавсрагдсан байсан. Хамаарал бүхий Милко ХХК 2014 онд ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж, болон оёдлын салбарын төслөөр 750 сая төгрөг, Тесо компани нь 2013 онд ТАВАН тэрбум, 2014 онд ХОЁР тэрбум төгрөгийн зээл авч байсан байна. 

 

Говь ХК: ЖДҮ 888 хөтөлбөрийн хүрээнд Дулаан гэр ХХК /Таванбогд инсулейшн ХХК/ 4,6 тэрбум төгрөгийг ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй хөтөлбөрийн дүнд 20 тэрбум төгрөгийн зээл авсан байна. 

 

Алтай групп ХХК: Х.Бат-Эрдэнийн эзэмшилтэй. Тус компани тариалангийн төслөөр 20 тэрбум, гурилын үйлдвэр байгуулахаар 30 тэрбум. Нийт 50 тэрбум төгрөгийг дамжуулан зээл авсан. Хамаарал бүхийн Монгол драй милк нь 14,96 сая  ам.доллар буюу олгох өдрийн ханшаар 36,1 тэрбум төгрөгийн дамжуулан зээл авсан. Тус компанийн өрийн үлдэгдэл 76,1 тэрбум төгрөг болсон байна. 

 

Юнико ХХК: Энэ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компани. Гүйцэтгэх захирлаар Б.Батаа гэх хүн ажилладаг. 10 тэрбум төгрөгийн зээл. Мөн  ЖДҮ 888 хөтөлбөрийн хүрээнд А.Ариунболдын Нью Даниста Рөүд энд Констрашн ХХК 3,7 тэрбум төгрөгийн зээл авсан. 

 

Түүнчлэн Шошгоны үйлдвэр өргөжүүлэх төслийг Монлабел компани 5 тэрбум төгрөгийн зээл авсан. Н.Батмөнх гэдэг хүн 100 хувьцаа эзэмшдэг. Хөгжлийн банкнаас ТАВАН тэрбум төгрөгийг шилжүүлсэн ч Капитал банк дамжуулан зээл олгохдоо дэд зээлдэгчид 3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 

 

 

Монос групп: Ургамлын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр 5,9 тэрбум төгрөг авсан. Улстөрд нөлөө бүхий этгээд нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигч Л.Хүрэлбаатар нь ЖДҮ 888 хөтөлбөрийн хүрээнд 5,8 тэрбум төгрөгийг, ЖДҮ 70 хөтөлбөрийн хүрээнд Хатан туул хөгжил ХХК 600 сая төгрөгийн зээл авсан байна. 

 

Энхийн шүүдэр ХХК: Дуслын шингэний үйлдвэр байгуулахаар 5,8 тэрбум төгрөгийн зээл авсан. 

 

Азийн бамбар компани: Уг компани татан буугдсан. 5,7 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах Т.Аюулгүй зээлийн гэрээнд Гүйцэтгэх захирал Д.Тэгшжаргалын хамт гарын үсэг зурсан. Мөн Эрхинхэлхээ компани 300 сая төгрөгийн зээл авчээ. 

 

Ай Пи Даблью ХХК: Ухаалаг угсармал төсөл хэрэгжүүлэхээр 12,7 сая төгрөгийн зээл авсан.  Уг компанийн 20 хувийг П.Цагаан эзэмшдэг. 

 

http://www.shuud.mn/a/547968

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler