|
Видео

Шинэ мэдээ

Хятадын Гадаад Харилцааны Яамны Азийн хэлтсийн дарга Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдтай уулзлаа

Хятадын Гадаад Харилцааны Яамны Азийн хэлтсийн дарга Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдтай уулзлаа

 

Хятадын Гадаад Харилцааны Яамны Азийн хэлтсийн дарга Лю Жиньсүн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай 2023 оны хоёрдугаар сарын 24-нд уулзаж, хоёр талын харилцааны талаар санал солилцжээ.

Лю Жиньсүн хэлэхдээ "Хятад, Монгол бол харилцан туслалцаж харилцан дэмжилцдэг сайн хөрш, хоёр орны өнө удаан уламжлалт найрамдал бат бэх байж, хоёр орны харилцаа сайхан хөгжих хандлагаа хэвээр хадгалсаар байна. Цар тахлын нөлөө арилахыг дагалдан хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжих нь дамжиггүй юм. Хятадын тал элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх, хөрштэйгөө найрсаг харилцаатай байх, найдвартай түнш байх эргэн тойрны орнуудын дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, Монголын талтай найрамдал харилцан итгэлцэл, ашиг тусын уялдаагаа гүнзгийрүүлж, өнгөрсөн жилийн 11-р сард У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үр дүнг түргэн хэрэгжүүлж, Монголын талын хөгжил бүтээн байгуулалтыг бүх хүчээр дэмжиж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Т.Бадрал хэлэхдээ "Өнгөрсөн жил У.Хүрэлсүх ерөнхийлөгч Хятадад амжилттай төрийн айлчлал хийсэн. Хятад улс бол Монгол Улсын чухал найрсаг түнш, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Монголын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятадын талтай зохицуулалт хамтын ажиллагаагаа нягтруулж, хоёр талын олон давхаргын олон салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, энэ оны хоёр талын харилцааны хөгжлийг хамтаар төлөвлөхөд Монголын тал бэлэн байна" гэжээ.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: yzs_pd

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler