| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн банк: Дэлхийн эдийн засаг 2023-2024 онуудад буурна
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй төлөв 2023-2024 онуудад ажиглагдана гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс Их Британийн "Sky News” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
"Эдийн засгийн өсөлт урт хугацаанд удааширна. Энэ нь инфляцын өндөр түвшин, хөрөнгө оруулалтын хомстолтой холбоотой. Ойрын хоёр жилд эдийн засаг томхон сэргэлт авна гэж хэлэхэд хүнд байна” гэж Малпасс дурджээ. Тиймээс улс орнууд зардлаа танах, тэргүүлэх зорилгоо зөв тодорхойлох зэрэг эдийн засгийн зөв бодлого барих нь чухал гэж тэрбээр үзэж байна.
Дэлхийн банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас үзвэл, дэлхийн эдийн засаг 2023 онд 1.7 хувиар, 2024 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байна. Ирэх хоёр жилд, хөгжиж буй орнуудад нэг хүнд ногдох орлогын өсөлт дунджаар 2.8 хувь байх бол 2024 оны сүүлч гэхэд хөгжиж буй орнуудын ДНБ цар тахлаас өмнөх үеийнхээс зургаан хувиар доогуур байх тооцоол гарчээ.