![]() |
Видео
Шинэ мэдээ
АНУ Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлнэ
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мөн өдөр хэлэхдээ "Дайснууд Оросын армийн харвасан зэвсгийн тоо болон нөөцийг нарийн "тооцоолсон" хэвээр байгаа боловч Оросын хүчин чадлыг хоосолж дуусгах оролдлого бүтэхгүй. Орост хангалттай зэвсгийн нөөц бий” гэжээ.
Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд энэ сарын 24-ний өдөр мэдээлснээр 23-нд ОХУ-ын эхлүүлсэн пуужингийн гэнэтийн довтолгооны тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский видео илтгэлдээ "Оросын дайралтын улмаас олон сая украинчуудын ус, цахилгаан, дулаалга тасалдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ үүнд хариу өгнө гэдэгт найдаж байна гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков 24-ний өдөр хэлэхдээ "Оросын арми 23-ны өдөр Украины армийн командлалын систем болон холбогдох эрчим хүчний байгууламжид өргөн довтолгоо хийснээр гадаадаас хангагдаж байгаа Украины армийн зэвсгийн боломжийг тасалдуулж, төмөр замын тээвэрлэлтийг зогсоолоо” гэсэн байна.
Эх сурвалж: Синьхуа агентлаг
