|
Видео

Шинэ мэдээ

35 хүний амь аварсан монгол залууг ОХУ-ын “ХАЛУУН ЗҮРХ” тэмдэгээр шагналаа

35 хүний амь аварсан монгол залууг ОХУ-ын “ХАЛУУН ЗҮРХ” тэмдэгээр шагналаа

 

Зургаадугаар сарын 12-нд болсон Оросын өдрийг тохиолдуулан 35 хүний алтан амийг аварсан, тэр тусмаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч, Гачуурт голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан НОБГ-ын аврах ангийн аврагч С.Билэгжаргалыг "Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдэгээр шагналаа.

2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний алтан амийг аварсан НОБГ-ын аврагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн "Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр "Халуун зүрх” хүндэт тэмдэгээр шагнажээ.

22 настай С.Билэгжаргал энэхүү шагналыг авч буй хоёр дахь монгол иргэн юм.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй иргэнийг "Халуун зүрх” тэмдэгээр шагнасан байна.

2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Тэмүүжин-Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүг өөрийн амийг үл хайхран аварсан Б.Тэмүүжинг шагнасан билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler