|
Видео

Шинэ мэдээ

Украины Изюм хотод болсон тулааны үеэр өндөр барилгууд нурж, хонгилд нь хоргодож байсан олон энгийн иргэн амиа алджээ

Украины Изюм хотод болсон тулааны үеэр өндөр барилгууд нурж, хонгилд нь хоргодож байсан олон энгийн иргэн амиа алджээ

 

Украин Улсын Изюм хотод хяналтаа тогтоохын төлөөх хоёр талын ширүүн тулаан өрнөж байна.

                Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Изюм хотод болсон тулааны үеэр хотын төвийн таван давхар барилгууд нурсан. Орон нутагт нуранги цэвэрлэх тусгай төхөөрөмж байхгүйн улмаас нурсан барилгуудын нурангыг ухах, эрэн хайх ажиллагаа явуулж чадахгүй байсаар өчигдрөөс нурангыг цэвэрлэж эхэлжээ. Гэтэл хотын төв орчим дахь сүйрсэн таван давхар барилгын нуранги дороос 44 хүний цогцос олдсон байна. Орон нутгийн албаны мэргэжилтнүүд "Талийгаачдыг тулааны үеэр барилгын хонгил руу орж, хоргодож байсан” талаар мэдэгджээ. Харин энэ талаар Изюм хотын дарга Валерий Марченко "Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Бид удахгүй нийт амиа алдсан иргэдийн тоог бүрэн гаргах байх” гэсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.