![]() |
Видео
Шинэ мэдээ
"ILoft Function House"-т болох шоунд богино даашинз, банзалтай очсон охид бүсгүйчүүдийг таксгүй оруулана
Монголын үндэсний урлагийг хурдан
хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх сарын 2-нд
22.00-03.00 цагийн хооронд "ILoft Function House"-т болох гэж байна.
Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн
эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн
зохиолч Э.Чойдогийн хөгжим, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн
дэглэсэн алдарт "Жалам хар” бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол
үндэсний хувцас, загварын "Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим,
орчин үеийн хэмнэлээр "Цамын бүжиг” болон "Аалзны бүжиг”-ийг толилуулах
юм байна.
Мөн "Шанз 3” хамтлагийн бүсгүйчүүд шоу
үдэшлэгийн зочдод уран бүтээлийнхээ дээжээс хүргэх аж. Үдэшлэгийн үеэр
коктейлийн үзүүлбэр, DJ Аннагийн /Х.Оюунтуяа/ электро хөгжмийн
найруулга зэрэг залууст зориулсан олон олон арга хэмжээ болно.
Үдэшлэгийн талаарх илүү дэлгэрэнгүй
мэдээллийг энэ сарын 28-нд "Blue Mon art gallery”-д болох хэвлэлийн
хурлаар зохион байгуулагчдын зүгээс өгөх юм байна. Зохион байгуулагч
"M2B project", ҮДБЭЧ, "Тэнгис кино" театр үдэшлэгийн эхний 100 зочныг
коктейлоор дайлж, өвдөгнөөс дээш 25 см татсан богино даашинз, банзалтай
очсон охид бүсгүйчүүдийг таксгүй оруулах гэнэ.
![](/templates/kingnews/images/logo.png)