|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Сурагчдын амралтыг ДОЛОО ХОНОГ сунгалаа

 

Сурагчдын амралтыг ДОЛОО ХОНОГ сунгалаа

 

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  Тэгвэл хуралдаанаар Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон ХӨСҮТ-өөс гаргасан сурагчдын амралтыг 7-14 хоног сунгах эсэх асуудлыг хэлэлцжээ. Дээрх саналыг дэмжээгүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хичээллүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Ингэхдээ хоёр долоо хоног танхим болон цахим хосолсон хэлбэрээр хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 7-нд эхлэх байсан хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс танхим, цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргалаа. Хөдөө, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж, 100 хувь танхимаар зохион байгуулж болно гэж харж байна. Ямартай ч хичээлийн хоцрогдол маш их байна. Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс нэг өдөр ч гэсэн танхимаар хичээллүүлэх боломжийг хүүхдүүддээ олгох ёстой. Энэ ч утгаараа хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 100 хувь танхимаар хичээлүүллүүлэх үүргийг өглөө" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler