|
Видео

Шинэ мэдээ

Г.Ёндон: Шатахуун зах зээлийн жамаараа нэмэгдэнэ

 

Г.Ёндон: Шатахуун зах зээлийн жамаараа нэмэгдэнэ

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр саадгүй хэвийн явж байгаа. Өнгөрсөн шөнө 50 вагон буюу 2500 орчим тонн түлш Замын-Үүдэд орж ирсэн. Одоо шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр оччихсон шилжүүлэн ажигдаж байгаа. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор авдаг учраас гадаад зах зээлийн үнээс шууд хамаардаг. Зарим компани одоо ч алдагдалтай ажиллаж байгаа. Тиймээс бид шатахууны үнийг аажмаар үе шаттайгаар зах зээлийнх нь зарчим руу шилжүүлнэ гэдэг дээр санал нийлсэн.

Өнөөдөр бид тодорхой хэмжээний зохицуулалт хийж, үнэ барих бодлого баримталж байгаа. Гэхдээ төр байнга иймэрхүү байдлаар оролцоод бариад байх боломжгүй. Тийм учраас иргэдэд гэнэтийн шок өгөхгүй үе шаттайгаар зах зээлийнх нь зарчим руу шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler