|
Видео

Шинэ мэдээ

Нэмэлт санал хураалтын дүнг эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоотой нэгтгэж тооцно

Нэмэлт санал хураалтын дүнг эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоотой нэгтгэж тооцно


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт аравдугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулсан. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулсан аж.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал өгсөн бөгөөд санал тэмдэглээгүй саналын хуудас 153 ширхэг, хүчингүй саналын хуудас байхгүй. 28 дугаар тойргийн 59 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 45,135 сонгогч саналаа өгсөн, санал тэмдэглээгүй саналын хуудас 525 ширхэг, хүчингүй саналын хуудас байхгүй. /Эдгээр тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоог хүснэгтээс харна уу/
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг үндэслэн дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны өдрийн 07:00-22:00 цагт нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэжээ. Нөхөн сонгуулийн санал хураалтын ирц, саналын тоо, саналын хуудас болон холбогдох бусад баримт, тоног төхөөрөмж зэргийг хамгаалалтад авч, битүүмжлэн лацдаад байна.
Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай юм.
Улсын Их Хурлын сонгуульд 18-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо -1)

Цагаанхүүгийн ИДЭРБАТ (МАН)
13,700
73.03%

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР (АН)
3,719
19.83%

Алтанхуягийн БАРХҮҮ (ИЗНН)
280
1.49%

Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ (АТОЗН)
153
0.82%

Дамбадондогийн БААТАРЖАВ (ШИНЭН)
192
1.02%

Магнайбаярын ЧИНГИСХААН
562
3.00%

Нийт
18,606


Улсын Их Хурлын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшигчдэд өгсөн хүчинтэй саналын тоо (Санал өгөх тоо -1)

Энхбаярын БАТШУГАР (МАН)
24,382
54.02%

Эрдэнийн БАТ-ҮҮЛ (АН)
5,000
11.08%

Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА (ИЗНН)
3,043
6.74%

Бадрахын НАЙДАЛАА (ЗХЭЭ)
5,269
11.67%

Шоовдорын ТӨМӨРСҮХ (ЭЧХН)
109
0.24%

Аюурзанын ОТГОНБААТАР (ҮБЗН)
3,255
7.21%

Логийн ЦОГ (ДМН)
200
0.44%

Алтанцэцэгийн БАТДОРЖ (АТОЗН)
80
0.18%

Цэндсүрэнгийн ГАНТУЛГА (ШИНЭН)
1,434
3.18%

Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
1,838
4.07%

Нийт
44,610
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.