|
Видео

Шинэ мэдээ

Маргааш зөөврийн хайрцгаар санал авна

Маргааш зөөврийн хайрцгаар санал авна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны ням гарагт 07:00-22:00 цагт явагдана.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн СХД-ийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм

Харин коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулахыг СЕХ-ноос мэдээллээ. Хоёр тойрогт нийт 2,774 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.