|
Видео

Шинэ мэдээ

Физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа

Физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа

 Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академи 2021 оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа.

Тус шагналыг Принстоны их сургуулийн эрдэмтэн Шёокүро Манабэ, Макс Планкийн нэрэмжит Цаг уурын хүрээлэнгийн Клаус Хассельман, Ромын Ла Сапиенца их сургуулийн судлаач Жоржио Паризи нар санамсаргүй үзэгдлүүдийн зүй тогтлыг тодорхойлох онолыг боловсруулсан ажлаараа хүртэхээр болсон байна. Тус онолын тусламжтайгаар байгалийн нарийн ээдрээтэй үзэгдлүүдийг тайлбарлах, урьдчилан тааварлах боломжтой болжээ.

Гурван эрдэмтэн Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академиас олгох 10 сая швед кроны шагналыг хувааж хүртэх юм. Тухайлбал, АНУ-ын япон гаралтай эрдэмтэн Сюкүро Манабэ, Германы эрдэмтэн Клаус Хасселманн нар "дэлхийн уур амьсгалыг физик аргаар загварчилж, дулаарлын үйл явцыг найдвартай урьдчилан тааварлах боломжтой болгосон” амжилтаараа Нобелийн мөнгөн шагналын хагасыг тэнцүү хувааж хүртэхээр болжээ.

Өнгөрсөн оны физикийн шагналыг Их Британи, Герман, АНУ-ын эрдэмтэд хар нүхний нээлтээрээ хүртэж байсан юм.

Физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.