|
Видео

Шинэ мэдээ

Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө

Нэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөөНэгэн эмээ хог түүдэг хүнд 160,000 төгрөг өглөө.

Боолтоо хийлгэх санаатай " очер " хүлээж эмнэлэгийн цонхоор ойр орчноо ажиглаж суутал хогын пүнкерт нэгэн хүн нилээн удаан саатлаа.

Бодвол зайлуул , мөнгө олох санаатай шил, лааз л хайгаа биз.

Тун удалгүй миний хажууд суугаа хөгшин цонхоор харж зогссоноо гадагш гарлаа.

Нөгөө хүн рүү очиж өврөө уудалснаа юу ч юм өгчихөөд хоёр хацрыг нь гараараа дулаацуулж духан дээр нь үнсэж харагдлаа.

Удалгүй эмээ хажууд минь ирж суугаад " хөөрхий дөө, ямар хүний үр ингэж зовж шаналж амьдардаг байнаа. Бид чинь баян улс шүү дээ. Ингэж хог түүж амьдарч явснаас эмээтэйгээ явж мал малла гэж хэлээд томографикт толгойгоо харуулах гэж цуглуулсан 160,000 төгрөгөө өгчихлөө.

За би яахав ээ, дараа нь л болно биз. Энэ хүүг яана даа одоо. Нөгөө мөнгө нь юу л болоо аж, 5 хүүхэдтэй,эхнэр нь нас барсан. Хамгийн бага охин нь 6 сартай гэнээ. Зайлуул даа, ганц хонины мах авч ирж өгөх юмсан " гэж хэлээд нулимсаа арчиж, санаа алдлаа.

Эмнэлэгийн коридорт сууж байсан хүмүүс энэ эмээг хараад бүгд л дор бүрнээ нэгийг бодож , хоёрыг тунгаасан байх.

Хүний мөс чанараа гэж энэ шүү дээ.

Хог түүж яваа халтар царайтай, ноорхой хувцастай, ядарсан нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнээс сэжиглэхгүйгүүр үнсэж , түүнтэй ярилцаж зогссон энэ агуу эхийн сэтгэлийг юутай ч үл жишмээр. Бахархалтай

Монголчууд бид нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг бөгөөд уйлж байснаа аргадаж, ядарч яваа нэгнээ буйран дээрээ орхилгүй дагуулаад явдаг ард түмэн .

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгсэн.

Төр засаг минь эдийн засгаар хямарсан байж болноо, түмэн олон минь хүн чанар, хүнлэг сэтгэлээр хямарч болохгүй юм байна гэдгийг энэ эмээгээс дахин харах шиг боллоо.

Сайхан сэтгэлт эмээ минь урт наслаж, удаан жаргаарай. Таны буянд даган баясая.

С. Пүрэвсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler