|
Видео

Шинэ мэдээ

Чөлөөт бөх: Залуучуудын ДАШТ-ий медальтнуудад нэг удаагийн мөнгөн шагнал олгоно

Чөлөөт бөх: Залуучуудын ДАШТ-ий медальтнуудад нэг удаагийн мөнгөн шагнал олгоноОХУ-ын Уфа хотод болсон залуучуудын ДАШТ-д манай залуу бөхчүүд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл Засгийн газрын тогтоолын дагуу дээрх амжилтыг гаргасан тамирчин дасгалжуулагчдад нэг удаагийн мөнгөн шагнал олгох болсон талаар МЧБХ-ноос мэдээллээ. Тодруулбал, мөнгөн медаль хүртсэн Б.Энхзул, хүрэл медаль хүртсэн М.Мөнхгэрэл болон тэдний дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор болсон байна. Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг Засгийн газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулах харилцааг  Засгийн газрын 2013 оны 41 дүгээр тогтоолоор зохицуулдаг юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler