![]() |
Видео
Шинэ мэдээ
Олимпын нээлтийн үеэр 1824 ширхэг дрон ашиглажээ
Олимпын нээлтийн үеэр дэлхийн бөмбөрцөг, олимпын лого тэнгэрт гялалзаж байсан. Уг үзүүлбэрийг толилуулахад 1824 ширхэг "Intel Premium" дрон ашигласан байна.
Дэлхийн бөмбөрцгийг 3D хэмжээсээр харуулж өмнөх олимпод байгаагүй технологийн дэвшлийг ашигласан энэхүү үзүүлбэрээр дэлхийн эв нэгдэл, найрамдлыг бэлэгджээ.
Intel Premium дрон нь 340 грамм жинтэй, дөрвөн өнгийн LED гэрлээр тоноглогдсон бөгөөд GPS ашиглан байршлаа нарийвчлан тогтоож хөдөлсөн байна.
