![]() |
"Вакцины татан авалтын нөөц бүрдүүлсний дараа хүүхдүүдийг дархлаажуулна"
Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоож байгаа талаар мэдээлсэн. Энэ нь Pfizer вакцины татан авалттай холбоотой болохыг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "12-17 насны хүүхдүүдийн Файзер вакцинаар дархлаажуулж байна. Уг вакцинд 12-15 насны 205815 хүүхдийн хамруулах төлөвлөгөөг гаргасан. Харин 16-17 насны 84253 хүүхдийн дархлаажуулахаар төлөвлөсөн.
Ингэхдээ вакцинжуулалтыг урт хугацаанд хийхээр төлөвлөж байсан. Учир нь хүүхдэд вакцин хийлгэхдээ эцэг, эхчүүд бодож, ул суурьтай хандана гэж тооцоолсон. Гэтэл нийт 150 орчим мянган хүүхэд буюу нийт вакцин хийлгэх шаардлагатай хүүхдүүдийн 50 орчим хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан. Тиймээс татан авалтын нөөцөө бүрдүүлсний дараа үлдсэн 150 мянган хүүхдийн дархлаажуулна. Харин нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүүхдүүдийн хоёрдугаар тун вакциныг хийх нөөц бэлэн байгаа" гэлээ.
Манай улс
- Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун
- Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун
- Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун
- Долдугаар сарын 7-нд 30,420 тун Pfizer вакциныг тус бүр хүлээн аваад байгаа юм.
