|
Видео

Шинэ мэдээ

АН: Засгийн газар 15.1 их наядыг цар тахлын эсрэг зарцуулсан ч амьсгалын аппаратаа ч нэмж чадсангүй

 

 

АН: Засгийн газар 15.1 их наядыг цар тахлын эсрэг зарцуулсан ч амьсгалын аппаратаа ч нэмж чадсангүй

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар:

•Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

•Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тэд "Засгийн газарт төсөв хөрөнгө, эрх мэдлийг хангалттай өгсөн байтал сайн хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар өнгөрсөн онд 5.1, энэ онд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай улс уушги орлуулах аппарат нэмж худалдан авч эмнэлгүүдээ хангасангүй. Эмийн хомсдолд орсон, эмийн үнийн хөөрөгдөл газар авлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд туйлдаж байгаа зэрэг нь ковидтой тэмцэх хууль бодит байдал дээр хэрэгжээгүй болохыг нотолж байна. Тиймээс Засгийн газар өмнөх зарцуулсан мөнгөнийхөө тайланг тавих ёстой гэж гишүүд үзэж байна" гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ковид тархаад хоёр жил өнгөрлөө. Төр засаг муу бол түмэн олон зовдгийг ард түмэн амь, амьдралаараа ойлгож байна. Цагдаа, талбай дээр зул асааж байгаа иргэдийг хамгаалах ёстой байтал эсрэгээрээ харгисалж байна. МАН-ыг овоо хариуцлагатай нам юм уу гэсэн ам, ажил нь их зөрж байна. Аман дээрээ хүний эрх, ардчилал гэж ярих боловч цаашид Монгол Улс ардчилсан зарчмаар явах, тусгаар улс байх эргэлзээтэй боллоо. Ковидын хуулиар гишүүд нь мэдээлэл авах ч боломжгүй болсон"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ хуулиас гадна төсөв батлах бүрэн эрхтэй. Гэтэл ковидын хуулиар Засгийн газар төсвийг дураар зарцуулах болсон. Гэтэл цаашлаад ҮАБЗ оролцдог болж байна. Мөн хуулийг далимдуулж шинээр байгууллага бий болгож төрийн албаны шалгалт өгөхгүйгээр олон хүнийг албан тушаалд томилсон. Одоо нэмээд Боомтын захиргаа гэж нээснээр ажил сайжирч, хил дээр гацсан 6000 чингэлгийг оруулж ирж чадахгүй. Харин ч авилга авдаг нэг газар нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Сөрөг хүчний хувьд мэдээлэл авах суваг бага байна. 5.1 их наядын хөтөлбөрийн задаргаа алга. Албан тушаалын томилгооны ил тод байдал алга. Наад зах нь ковидоор нас барж байгаа иргэдийн тоог дэлгэрэнгүй, үнэн бодит байдлаар авч чадахгүй байна. Холбогдох газарт бичиг явуулаад хариу авахад 10 хоногийн дараа хуучирсан тоо ирж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд тарааж өгч байгаа цаасны хэмжээнд мэдээлэлтэй байна"

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Үхэл, өвчлөл талийгаад өглөө. Ковидын хуулийг сунгана гэж байгаа хүмүүсээс эхлээд харицулага нэхэх хэрэгтэй. Вакцингүй бол үхэл их байж магадгүй юм. Гэтэл вакцин гарчихаад байхад үхэл дэндэж байна. Өөрсдөө хүн цуглуулж болдог бизнесийнхнийг болохоор хоолны газраас хүн халдвар авбал өөрсдөө хариуцна гэж гэрээ хийж байгаа юм байна лээ. Ийм завхарсан юм гэж байж болох уу"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ковид нэрээр УИХ эрхийг булаасан. Тайван цагт баахан дөвчигнөчихөөд одоо гамшиг болчихоод байхад хаяад алга боллоо" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler