|
Видео

Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хойш "Өргөө" амаржих газрын 4 эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогджээ

 

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хойш "Өргөө" амаржих газрын 4 эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогджээ

 

 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:

 

Дөрөвдүгээр сарын 9-нд Нэгдүгээр төрөх эмнэлгийн хоёр ажилтанд халдварын шинж тэмдэг илэрч, шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.

 

Нэмэлт шинжилгээнүүд буюу тандалтын үр дүнд тухайн эмнэлгийн дөрвөн эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогдсон. Бид үргэлжлүүлэн Нэгдүгээр төрөх эмнэлэгт тандалт, судалгааны ажил хийж байна.

 

Ер нь эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг.

 

Өнөөдөр халдвар авсан 30 орчим жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Жирэмсэн хүмүүс халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэдгийг ч олон улсын судалгаа, тоо баримтууд харуулж байгаа" гэв.

 

Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн 397 ажилтан халдвар аваад байгаагаас 68.7 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдварт өртжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler