|
Видео

Шинэ мэдээ

1997-2017 онд зохион байгуулсан 4 шатны сургалтад 130 мянган иргэн бичиг үсэг бүрэн тайлагджээ

 

1997-2017 онд зохион байгуулсан 4 шатны сургалтад 130 мянган иргэн бичиг үсэг бүрэн тайлагджээ

 

Иргэн бүр нийгмийн хөгжлийн чиг хандлага, хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмших боломжийг бүрдүүлэх, иргэн амьдралын чанараа дээшлүүлэхэд шаардагдах боловсролын агуулгыг түгээхэд насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаа чиглэнэ. Зорилго нь зөв ч хэрэгжилт нь "гажсан” энэ тогтолцоог өөрчлөхөөр болов. Насан туршийн боловсролын үндэсний төв өнөөдөр үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Үүний эхнийх нь амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн хөтөлбөр. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 мянган хүн энэ сургалтад хамрагдаж, 122 мянга нь бичиг үсэгт тайлагджээ. Хэрэгжүүлж байгаа хоёр дахь хөтөлбөр нь бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт. Дүйцсэн сургалт гэж ч үүнийг нэрлэж болно.
 
194 мянган хүн энэ хөтөлбөрт хамрагдаж 55 мянга нь суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ авчээ. Дэлхий нийтийн чиг хандлагаар бол боловсрол эзэмшээд ажлын байран дээр гарсан хүмүүсийн дахин чадавхжиж байгаа байдлыг насан туршийн боловсрол гэж тодорхойлж байгаа юм. "Та хамгийн сүүлд ямар ур чадвараа дээшлүүлсэн бэ?” гэдэг асуултын хариултаар насан туршийн боловсролыг баримжаалж байгаа юм. Тиймээс олон улсын хандлагатай зэрэгцэж алхахын тулд насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler