| |
Төгс өгзөгтэй болох арга
Женнифер селтер нь анх 2012 оны 3 сард Instagram-д нэгдэж өөрийнхөө зурагнуудыг хийж эхэлсэн. Түүнээс хойш маш олон хүнд таалагдаж, инстаграмдаа 2,500,000 мянган дагалдагчтай болсон. Мөн "Инстаграмын хамгийн гайхалтай өгзөг”, "Дараагийн Jillian Michale” зэрэг өргөмжлөлүүдийг хүртээд байгаа.
Одоогийн байдлаар тэрээр онлайн ертөнцөд маш их алдартай болсоор байгаа. Учир нь түүний гайхалтай бие галбир нь ямар ч хиймэл зүйл байхгүй. Зөвхөн эрүүл зөв амьдралын хэв маяг, уйгагүй дасгал хөдөлгөөнөөс үүдэлтэй юм. Тиймээс та бүхэндээ онлайн ертөнцийн хамгийн гайхалтай өгзөгний хамгийн энгийн нууцыг хүргэж байна. Эдгээр дасгалыг хараагүй, хийж үзээгүй хүн гэж бараг байхгүй байх гэхдээ байнгын хэвшил болгоорой гэж хэлмээр байна.
1. Бэлдэх байдал: Гараа мөрний хэмжээтэй, өвдгөө таазны хэмжээтэй
байрлуулна. Хөлөө өвдгөөр нь 90 градусын хэмжээтэй нугалаад дээш доош нь
болгоно / зурагт нь харагдаж байгаагаар хийнэ/. 2 хөлөндөө тус бүр 15
удаа хийнэ.
2. Мөн өмнөх байрлалаас хөлөө нугалсан чигээр
гуяны дотор талаа шалтай параллел байхаар хажуу тийш нь өргөнө. Аажуухан
буулгаад дасгалаа давтан хийнэ. Мөн 2 хөлөндөө тус бүр 15 удаа хийнэ.
3. Зурагт харагдаж байгаа шиг өндөртэй сандалыг гараараа бариад
зогсоно. Тэгээд хөлөө нугалахгүйгээр аль болох боломжоороо дээш өргөнө.
Ингэхдээ хөлөө хажуу тийш нь дэлгэж болохгүй яг эгц хойшоо өргөнө. Хөлөө
буулгахдаа аажуухан буулгана. 2 хөлөндөө тус бүр 10 удаа хийнэ. Нийт 2
удаа дасгалаа давтан хийгээрэй.
4. Бэлдэх байдал: Хөлөндөө
аль болох өргөн зай аваад хөлийнхөө хуруунуудыг гадагш чиглүүлэн, гараа
эгц урагш чиглүүлэн барьна. Өвдөгний шугам хүртлээ доош сууж өгнө.
Гэдсээ татаад, нуруугаа цэх байлгана. Тэгээд доош суусан байрлалаараа
15-н см-ын хэмжээтэйгээр дээш доошоо 10 удаа савлаж өгнө. Ингэж 15 удаа
хийнэ. Үүнийгээ нийт 3 удаа давтан хийнэ.
5. Бэлдэх байдал: хөлөө таазнаас арай өргөн байрлуулаад гараа эгч урагш
барьна. Тэгээд өгзөгөө өвдөгний өндрөөс доош орхоор сууж өгөөд аажуухан
босож эхний байрлалдаа орно. Тэгээд хөлөө хажуу тийш нь аль болох өндөр
жийж өгнө. Дараа нь хөлөө буулгаад дасгалаа давтан хийнэ. Хөл тус
бүрдээ 10 удаа хийнэ. Нийт 3 удаа давтан хийнэ.