![]() |
Видео
Шинэ мэдээ
Улаанбаатар Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ
МИАТ ТӨХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаар аяллын тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт Буянт-Ухаа ОУНБ орчмын ЦАГ АГААРААС ШАЛТГААЛАН өөрчлөлт орж 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна.
АНХААРУУЛГА
БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарна уу Иймд хүчинтэй хугацааг заавал нягтлахыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авахыг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК мэдээллээ.
