|
Видео

Шинэ мэдээ

Хятад Олимпод бэлтгэж байна

 

Хятад Олимпод бэлтгэж байна

 

Хоёрдугаар сарын дөрөвний өдөр Хятадад 2022 оны Өвлийн олимпын наадам зохион байгуулах өдөр хүртэлх нэг жилийн хугацааг тоолж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын дөрөвнөөс 20-ны хооронд, Паралимп гуравдугаар сарын дөрөвнөөс 13-ны хооронд Хятадад зохион байгуулагдах бөгөөд Олимпын нийслэл нь Бээжин хот байх юм. 

Саяхан Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай БНХАУ-ын дарга Ши Жинпин утсаар ярихдаа олон талт дэмжлэгийн ачаар хятад улс зохион байгуулалтын ажлаа хугацаанд нь дуусгаж, Бээжингийн олимпод бүх талаар, дээд зэргээр бэлтгэнэ гэдгээ илэрхийлжээ.

Өнгөрсөн онд коронавирусийн халдварын цар тахал Олимпын хөдөлгөөний хөгжилд томоохон цохилт өгч, улмаар Токиогийн зуны олимп, Европын хөлбөмөгийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад олон улсын спортын уралдаан тэмцээнүүдийг хойшлуулахаас аргагүй болсон юм. Тиймээс Бээжингийн өвлийн олимп хугацаандаа болох эсэхэд олон хүн эргэлзэж байна.

 

 

Өнгөрсөн сард БНХАУ-ын дарга 2022 оны Өвлийн Олимп болон Паралимпийн наадмын бэлтгэл ажлын талаар Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярих үеэрээ энэхүү чухал олон улсын спортын үйл явдлыг хэвийн, хугацаанд нь явуулахаа амлажээ. Хятад улс тахлын эсрэг ажиллагаанд асар их амжилтад хүрч, хамгийн түрүүнд эдийн засгаа сэргээсэн нь Өвлийн олимп амжилттай зохион байгуулах таатай нөхцөл бүрдүүлж байгаа тул Олимпыг хугацаанд нь явуулна гэж амласан байна.

Одоогийн байдлаар 12 спортыг объектын барилга, шинэчлэн засварлах ажил дуусчээ. Эдгээрийн тоонд трамплинаас цанаар үсрэх үндэсний төв, тэшүүрийн спортын улсын төв болон бусад томоохон объектууд багтаж байгаа аж. Түүнчлэн Олимпод зориулан Бээжин-Жанжякоу чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг нээж, түүний салаа болох Чунли төмөр замыг ч ашиглалтад оруулжээ. 

 

 

Чарганы спортын үндэсний төв болон трамплинаас үсрэх үндэсний төвийг барих болон бусад спортын объектуудыг байгуулах үеэр дэлхийн түвшинд өрсөлдөхүйц технологи бүхий шинэлэг тоног төхөөрөмж боловсруулсан талаар Жэнминь жибао мэдээлсэн байна. 2020 оны сүүлээр Бээжингийн Олимпын наадмын зохион байгуулах хороо ивээн тэтгэгчээр ажиллах 38 компанитай гэрээ хэлэлцээр байгуулжээ. Түүнчлэн наадмын үеэр үйлчлэх ажилтнуудын мэргэжлийн дадлага туршлагыг сайжруулж, цанын бэлтгэл,гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулсан гэнэ.  Коронавирусийн халдвар тархах эрсдлийг туйлын бага байлгах үүднээс "амжиттай, аюулгүй зохион байгуулна" гэж Бээжин амлажээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler