| |
Видео
Шинэ мэдээ
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4, 5 дугаар хэсэгт хөл хорио тогтоолоо
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахал голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын А/18 дугаартай захирамжийн хүрээнд 2021.01.24-ний өглөөний 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, хамгаалалт авсан байна.
Энэ хугацаанд 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийн иргэдийг шинжилгээнд хамруулна.
ЭМЯ-ны мэдээлж байгаагаар тус хэсэгт байрлах нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрсэн байна.