|
Видео

Шинэ мэдээ

COVID-19-ийн үүслийг тодруулж болзошгүй бичлэг дэлгэгджээ

 


ДЭМБ-ын мэргэжилтнүүд COVID-19 өвчнийг үүсгэгч корона вирусийг уг гарлыг тодорхойлох зорилгоор Хятадын Ухань хүрэлцэн очоод байгаа. Олон улсын шинжээчид Уханийн лаборатортиудаар явж, судалгаа хийхийн өмнө хуулийн дагуу 14 хоногийн карантинд байгаа. Иймд дэлхий нийтээрээ энэ хол хорио дуусахыг тэсэн ядан хүлээж байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
 
Олон улсын судлаачдын тусгайлан судлах нэг чиглэл нь корона вирус сарьсан багваахайнаас хүн рүү дамжсан гэх таамаг юм. Зэрлэг амьтадын өвчин ямар замаар хүнд халдварласан байж болохыг нарийвчлан судална.
 
Гэтэл энэ зуур "TAIWAN NEWS" сайт нь 2017 оны сүүлээр хийсэн нэгэн видео бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь ихээхэн дуулиан тариад байна. Энэ бичлэг дээр Уханий лабораторийн ажилтнууд агуйд сарьсан багваахайг барьж судлах үер бээлийг нь нэвт хазаж гэмтээсэн тохиолдлыг харуулсан байна. Гэвч судлаачид урьдчилаад галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн байдаг тул тухайн үед хазуулсны дараа ямар нэгэн тусгай эмчилгээ тарилга хийгээгүй байна. Мөн өөр нэг бичлэг дээр Уханий судлаачид ДЭМБ-ын зөвлөгөөг үл даган амны хаалтгүй, тусгай бээлийгүйгээр сарьсан багваахайг барьж байгааг харуулсан.
Эх сурвалж: Зариг.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler