|
Видео

Шинэ мэдээ

Ахмадууд хүсэлт гарган арванхоёрдугаар сарын тэтгэвэрийн мөнгөө зээлдээ суутгуулалгүй авч болно

 

Ахмадууд хүсэлт гарган арванхоёрдугаар сарын тэтгэвэрийн мөнгөө зээлдээ суутгуулалгүй авч болно

 

Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээл авсан салбартаа хандан хүсэлт гаргасан тохиолдолд арванхоёрдугаар сарын тэтгэврийн мөнгөө зээлдээ суутгуулалгүй авч болно гэж Төрийн банк мэдээллээ.

Өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгож байна. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож, нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна. Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж, газар дээр нь ажиллана" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler