|
Видео

Шинэ мэдээ

Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.Энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авжээ. Гэхдээ савласан цементний тоо нь цааш нэмэгдэж ч магадгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн "Үнсийг станцаас гаргах нь тусгай журамтай. Яаж гаргасан болон хэчнээн хүнийг хохироосон гээд шалгалт цааш үргэлжилнэ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.