|
Видео

Шинэ мэдээ

Соёлын өвийг сүйтгэгч МАН

Соёлын өвийг сүйтгэгч МАН

 

Шинэчлэл нэрээр соёлын өвүүдэд хатуу хандсан дөрвөн жил өнгөрлөө.   Тухайлбал, Байгалийн түүхийн музейн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн газар чөлөөлөх шийдвэрийг МАН гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн нийслэлийн соёлын өвийг нураах 280, 281 дүгээр тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурлаар тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.  Гэвч Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь тус барилгыг хэлмэгдүүлж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж, Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байгаа үйлдэл болж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд  УДЭТ, ДБЭТ зэрэг хэд хэдэн барилгыг  буулгах асуудал яригдав.  Гэвч олон нийтийн зүгээс эсэргүүцлээ ирэлхийлсэн билээ. ДБЭТ, УДЭТ, Үндэсний  номын сангаас  Монголын Улсын түүх соёл, дурсгалын хэв шинж тэр чигээрээ үнэртдэг. Барилгын хийц, загвар өнгө үзэмж нь өөрөө түүх. Гадны олон мянган жуулчдын нүдийг хужирлах цөөхөн газрын тоонд ч зүй ёсоор багтдаг.  Тийм байтал  шинэчлэл нэрээр соёлын өвийг сүйтгэгч болж, дайрч давшилсан дөрвөн жил өнгөрлөө. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler