| |
Арьс ширний үйлдвэр, хэвлэл, хими цэвэрлэгээний газруудад хэмжилт, шинжилгээ хийжээ
Мэргэжлийн хяналты нерөнхий газрын даргын 2014 оны 01/33 тоот удирдамжийн дагуу арьс шир боловсруулах үйлдвэр, хэвлэх, хими цэвэрлэгээний газарт ашиглаж байгаа химийн бодистой харьцан ажилладаг ажилтны ажлын байрны орчинд хэмжилт шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэв.
Хяналт шалгалтанд 14 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 хими цэвэрлэгээний газар, хэвлэлийн 72 үйлдвэр, цех, 11 арьс ширний үйлдвэр нийт 113 байгууллагын 321 ажлын байр хамрагдлаа.
Хяналт шинжилгээгээр хийсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд: ажлын байруудад хийсэн агаарын температурын хэмжилтийн 22 буюу 15.5%, харьцангуй чийглэгийн 41 буюу 28.9%, шуугианы 16 буюу 8.1%, гэрэлтүүлгийн 27 буюу 12.1% хувь буюу нийт үзүүлэлтийн 20 хувь нь Ажлын байрны орчин, Ажлын байрны гэрэлтүүлэг, Шуугианыстандартад заасан эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй үзүүлэлттэй байна.
Химийн шинжилгээний 6,0 хувь буюу 4 үзүүлэлтээр хийсэн 12 шинжилгээ "Ажлын байрны орчин MNS 4990:2000” стандартаар ажлын бүсийн агаарт байж болох эрүүл ахуйн зөвшөөрөх дээд хэмжээнээс их гарсан байна.
Хяналт шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нар ямар химийн бодис хэрэглэж байгаа талаар ажилчиддаа мэдээлдэггүй учраас ажилтнууд нь ямар химийн бодистой харьцан ажиллаж байгаагаа мэддэггүй, мэдээлэл өгдөггүй, ажлын байранд ашиглаж байгаа химийн хортой бодисын "Хор аюулгүйн лавлах мэдээлэл”-ийн хуудас байхгүй, ажилчдыг химийн бодистой хэрхэн ажиллах талаар сургалтанд хамруулдаггүй, сургалт зохион байгуулдаггүй, химийн бодисонд тэсвэртэй бээлий, хормогч олгодоггүй, химийн бодис асгарсан тохиолдолд цэвэрлэх саармагжуулах журам, стандарт мөрддөггүй зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.
Хяналт шинжилгээний явцад хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдолтой 205 зөрчил илрүүлж, нийт зөрчлийн 44.2%-ийг газар дээр нь арилгуулж,зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 86 заалттай 21 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хэмжилт шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн 54 дүгнэлт үйлдэж биелэлт үр дүнг нь тооцон ажилласан, нийт 15 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж хүргүүлсэн, үйлдвэрийн агааржуулалтын систем ажиллаагүй, химийн бодис хадгалах шаардлага хангаагүй зөрчлөөр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, засуулах арга хэмжээ авсан байна.
Ажилчдад хийсэнэмнэлгийн үзлэгийн дүн, Хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн судалгаа, асуумжийнсудалгаагаар ажлын байрны агаарт ямар нэгэн химийн бодисын үнэр, эсвэл утаа, тоос, ууршилттай байдаг, ажилчидхимийнбодисхэрэглэхүедтолгойэргэх, толгойөвдөх, дотормуухайрах,арьсхуурайших, мэдрэмтгий болох зовиур илэрдэг гэсэн байгаа нь химийн бодисын нөлөөллийг нарийвчлан судлах шаардлагатай байгааг харуулж байна.
Химийн хортой болон аюултай бодистой харьцан ажиллаж байгаа ажилчдын өртөлтийн судалгааг эрүүл мэндэд нөлөөлөх байдалтай холбон судлах, хэмжилт, шинжилгээ, тандалт судалгааны ажлыг өргөжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн архаг хордлогыг эрт үед нь илрүүлэх эмнэлгийн үзлэг болон хордлогын шинжилгээ хийх лабораторийн чадавхийг сайжруулах, хүний биошингэнд /цус, шээс/ хорт бодис тодорхойлох шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй байна.