|
Видео

Шинэ мэдээ

СЕХ: Орон нутгийн сонгуульд 17100 нэр дэвшигч бүртгүүлснээс 310 нь бие даагч байна

СЕХ: Орон нутгийн сонгуульд 17100 нэр дэвшигч бүртгүүлснээс 310 нь бие даагч байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. СЕХ бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусчээ.  Улсын хэмжээнд 17100 орчим нэр дэвшигч бүртгүүлснээс 310 нь бие даагч байна. Дээрх нэр дэвшигчдийн нэрийг бичсэн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ.

Сонгуулийн тойрог бүрт ногдох мандатын тоо нь тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс хамаараад харилцан адилгүй тогтоогддог. Нийслэлийн хувьд 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийтдээ 568 тойрог байгуулагдсан. Эдгээр 568 олон мандаттай тойргоос 816 төлөөлөгч сонгогдоно. Харин дүүргийн 152 тойрог, сумдын 1634 тойрог байгуулагдаж, сум, дүүргийн нийт 1786 олон мандаттай тойргоос 7339 төлөөлөгч сонгогдох юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler