|
Видео

Шинэ мэдээ

Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

 

Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

 

Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  20 орчим настай залууг машинаар мөргөж унаган, гурван удаа дээгүүр нь дайрч гарсан хэрэг гарчээ.

 Хэргийг тодруулбал, хохирогч өглөөний 06.00 цагийн үед Тэнгис кино театрын орчим явж байхдаа үл танин залуутай маргалдсан байна. Гэтэл маргалдсан залуу нь "Приус-41" маркийн авто машинаараа хохирогчийг мөргөж, дээгүүр нь гурван удаа дайрч гаран, зугтжээ.

Хэргийг үйлдсэн этгээд нь тус өдөр авто машинаа өөр хүнээр бариулж явсан бөгөөд согтуу, мансуурсан байдалтай байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Түүнээс мансууруулах бодисын шинжилгээ авсан гэж буй ч одоогоор хохирогчийн гэр бүлд үзүүлэхгүй байгаа аж.  Хохирогч залуугийн дунд гуя нь бэртэж, сүүжний яс нь хугарснаас гадна хэвлийн хөндий орчим хүнд гэмтэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогоор биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд удахгүй мэс засалд орох гэж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler