|
Видео

Шинэ мэдээ

ОХУ коронавирусний вакцинаа үйлдвэрлэж эхэллээ

ОХУ коронавирусний вакцинаа үйлдвэрлэж эхэллээ

 

МОСКВА. /TASS/.Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

 


Дэлхийд анхных болох коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна.Вакциныг өөр хэд хэдэн төрлийн вакциныг гарган авсан платформд тулгуурлан бүтээсэн юм.


Энэхүү вакцинаас нийт 1 тэрбум туныг нийлүүлэх хүсэлтийг ОХУ 20 гаруй орноос хүлээн авсан тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь мэдэгджээ. Үүнээс гадна таван улсад вакцин үйлдвэрлэхээр тохиролцсоныг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 
Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler