|
Видео

Шинэ мэдээ

АНУ-д 10 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

АНУ-д 10 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

 


ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д 10 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулаад байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

"Манай улсад 10 сая гаруй хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан нь бусад улс оронд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна” хэмээн Д. Трамп ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 1.9 сая хүнийг шинжилгээнд хамруулсан тухай эрх баригчид мэдэгдсэн байна. Илүү олон хүнийг шинжилгээнд хамруулах зорилгоор эрх баригчид 11 тэрбум ам.долларыг муж улсуудад хуваарилах аж. Коронавирусний цар тахлын эдийн засгийн үр дагаврыг зөөлрүүлэхэд зориулж 2 их наяд ам.долларыг олгох тухай хуульд заасны дагуу энэхүү хөрөнгө мөнгийг олгох юм байна.

АНУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа билээ. Тус улсад нийт 1430348 хүн коронавирусний халдвар авч, коронавирусний хүндрэлийн улмаас 85197 хүн нас баржээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler