| |
Бие даагч Т.Ганболд 3000 иргэний гарын үсэг цуглуулжээ
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ. Тиймээс бие даагчид тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхлүүлсэн юм.
Тодруулбал, "Алтан дорнод монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшихээр болсон. Тэрбээр нэр дэвших эрхээ олж авах гарын үсэг цуглуулах үйл ажиллагаагаа Дархан-Уул аймагт эхлүүлж, өчигдрийн байдлаар 3000 иргэдийн гарын үсгийг амжилттай цуглуулж чадсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Эрх мэдэлтнүүдийн өөнтөгийг яаж мэдэх вий гээд 801'г ДАРХАНЫ 3000 ИРГЭДИЙН дэмжсэн гарын үсэгээр баталгаажуулав!! Урам хайрлаж дэмжсэн ДАРХАНЧУУДДАА БАЯРЛАЛАА. Хууль дүрмийг гуйвуулахгүй, НАМ/эрх мэдэлтэн нь Төрийн дээр биш гэж ойлгож хандаж гадаа талбайдаа ажиллуулсан НОМИН худалдааны төв, ДАРХАН ЗАХ , ҮҮРИЙН ТУЯА МИНИМАРКЕТ нарт мөн баярлалаа" хэмээжээ.