| |
Видео
Шинэ мэдээ
“Ковид-19 халдварын цартахалын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль явагдаж байна
"Ковид-19 халдварт цартахалын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар оролцлоо.
Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн сургуулийн удирдлагаас өгсөн Цагийн байдалд үндэслэн хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Сургуулийн үйл ажиллагаатай Нийслэлийн Онцгой комиссын гишүүд танилцлаа. Сургуулийн хүрээнд иргэд, албан байгууллагыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор 7000-7105 дугаарын утсыг сургууль явагдах хугацаанд ажиллуулж байна.
Сургуулийн хоёр дахь өдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 08:00-18:00 цагт хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хаана. Энэ хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй байж сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.