|
Видео

Шинэ мэдээ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг даваа гарагт нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг даваа гарагт нээнэ

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг өчигдөр /2020.04.22/ 23 цагийн орчимд хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээнэ.

Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа учраас Нийслэлийн авто замын газраас засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.

Засварлаж буй замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагийн 10 цагт нээхээр ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөний ачаалал бууруулах зохицуулалтыг хийхээр БГД-ийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид нэмэлтээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler