|
Видео

Шинэ мэдээ

Ц.Баатархүү: АН-аас тасарч нам байгуулсан нөхдөө 2020 оны сонгуульд хамтрая

Ц.Баатархүү: АН-аас тасарч нам байгуулсан нөхдөө 2020 оны сонгуульд хамтрая

 


Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж байна. Тэрбээр "Улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүллээ. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий. Сонгуульд зардал гарна гэдгийг аудитын байгууллага тогтоочихоод байхад бусад намууд энэ санхүүжилтийг хаанаас олж авч байгааг ил тод болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна. Ардчилсан нам бол санхүүжилтийн тайлангаа шилэн болгосон. Энэ манлайллыг бий болгосон бөгөөд бусад намууд бас энэ жишгээр яваасай гэсэн санаачлагыг хүргүүлж байна. Ардчиллын тугыг хамтдаа хамгаалъя, эв нэгдлээ хамгаалъя, ялалтын төлөө бүгдээрээ хамтдаа тэмцье гэсэн уриалгыг хүргүүлж байна" гэлээ.

Мөн "Ардчиллын үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, Ардчилсан намд ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн байсан, өөрийнхөө залуу насаа зориулж байсан нөхөддөө Ардчилсан намаас тустаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэж орох эв нэгдлийн, ялалтын уриалгыг хүргүүлж байна" гэв.

Ялалтын уриалга эв нэгдлийн уриалгын утга учир юу вэ гэхээр 1996 онд Ардчилсан нам анх удаа 76 жил Монголын төр Засгийг удирдаж байсан тухайн үеийн МАХН буюу одоогийн эрх баригч МАН-ыг ялж, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх, хувийн өмчийг баталгаажуулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд аваачих боломжууд бүрдэж байсан. Иймээс ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг энэ намууд, намд байгаа улс төрчид, лидерүүдийг 2020 оны сонгуульд хамтарч орохыг саналыг хүргүүлж байна гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler