|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураажээ

 


Энэ сарын 2-3-нд шилжих шөнө буюу өчигдөр шөнө АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Ингээд гэрт нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. 

Б.Батсүх нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler