|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давжээ

АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давжээ

 


НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа гэж CNN телевиз мэдээлжээ. Тус телевиз холбооны улсын болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцооллоо гаргадаг байна.

CNN телевизийнхний тооцоолсноор, зөвхөн даваа гарагт гэхэд АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн 502 нь нас барсан байна. Энэ нь тус улсад өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт аж. АНУ-д нас барсан тохиолдлын нийт тоо 2931 болж өссөн гэж CNN телевиз мэдээлжээ.

Харин Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлж байгаагаар, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2978 хүн нас барсан бол 5644 хүн эдгэрсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.