| |
О.Ариунтуяа: COVID-19-ийн халдвараар дэлхийн хагас сая хүн халдвар аваад байна
ЭМЯ-аас коронавирусын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлхий дахинд COVID-19 халдварт өвчний тархалтын талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
"Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21,031 нас баралт бүртгэгдэн мэдээлэгдсэн. Одоогоор дэлхий дахины хагас сая хүн халдвар аваад байна. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хоёр сар гаруй хугацаанд 100,000 тохиолдол нэмэж бүртгэгдэж байсан бол сүүлийн хоёр хоногт 100 мянган тохиолдол дахин бүртгэгдлээ.
Тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон.
Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угааж эрүүл ахуйн шаардлагыг чанд сахиэ, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна" гэв.