|
Видео

Шинэ мэдээ

Нью-Йорк хотын дарга 300 хоригдлыг суллах захирамж гаргажээ

Нью-Йорк хотын дарга 300 хоригдлыг суллах захирамж гаргажээ

 


Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Нью-Йорк хотын дарга Билл де Блазио 300 хоригдлыг суллах тушаал гаргажээ.

Энэхүү шийдвэр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүчирхийлэл үйлдээгүй, шоронд хоригдох нэг жилээс бага хугацаа үлдсэн хоригдлуудад хамааралтай аж. Үүнээс гадна одоогоор саатуулагдаж байгаа, ялын тогтоолын шийдвэр нь хүлээгдэж байгаа 100 орчим хүнийг чөлөөлж магадгүй байгааг Билл де Блазио онцолжээ.

Гэр бүлийн эсвэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригдсон гэмт хэрэгтнүүдэд энэхүү шийдвэр нөлөөлөхгүй хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Нью-Йорк хотод коронавирусээр халдварласан 14776 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Халдвар авсан 131 хүн нас барснаас 54 хувь нь 75-аас дээш насны хүмүүс байжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler