|
Видео

Шинэ мэдээ

Rapper Desant “Gem Stage” Live онлайн цуврал тоглолтонд оролцоно

"Дуу хөгжмөөр дархлааг дэмжье” уриан дор зохион байгуулагдаж буй "Gem Stage” онлайн цуврал тоглолтын хоёрдахь дугаарт реппер Desant  оролцохоор болжээ.

Rapper Desant
 

Тус тоглолт нь 2020 оны гуравдугаар сарын 25-ны орой 20.00 цагаас

Энэхүү Live концертийн онцлог нь дуу хөгжмөөр дархлааг дэмжих. Тодруулбал: Хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, өвчинтэй тэмцэхэд туслах нэгэн сайн арга бол дуу дуулж, хөгжим сонсох гэдгийг олон эрдэмтэд судалсан байдаг. Доктор Дэйзи Фэнкоурт: Дуу хөгжим нь зөвхөн бидний зүрх сэтгэлд хүрч, тайвшруулж, хүч нэмээд зогсохгүй хүний биеийн дархлааг дэмждэг гэдгийг онцолжээ.

Хөгжим сонсоход мэдэрдэг мэдрэмж, адреналин зэрэг нь хүний цусны эргэлтэд маш сайн нөлөөтэй бөгөөд аливаа вирус, өвчлөлтэй тэмцэхэд нэмэр болдог гэнэ. Тиймээс дуу хөгжим сонсож, таатай мэдрэмж авах тусам өвчин тусах магадлал буурч, дархлаа нэмэгддэг тул дуу хөгжмөөр дархлаагаа дэмжихийг уриалж байна.

 

#Монгол_хүн_бүр_эрүүл_байг!

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.