|
Видео

Шинэ мэдээ

Орчин цагийн Итгэлт баян хэн бэ

Орчин цагийн Итгэлт баян хэн бэ

Луу гүний Итгэлт баян гэдэг шиг Дундговь аймгийн Баян Намсрай гэгддэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү ирэх УИХ-ын сонгуулийн ажлаа базааж эхэлжээ.


Тэрээр Төрийн ордонд ажилдаг танил сэтгүүлчиддээ "дахин нэр дэвшихгүй” хэмээн молиг өмгүүлж, араар нь ажлаа амжуулсан шигээ гүйж яваа сурагтай.

Тухайлбал, короновирусын дуулианаар "Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийнхээ түрээсийг 50-70 хувиар буулгаж "зангарагтай” загнажээ.

Тэрээр анх улс төрд хөл тавихдаа, Олимпийн аваргууд шил дараалан мэндлэхэд, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёрт тус бүр 1 сая ам.доллар, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нарт тус бүр 500-н мянган ам.доллар амлаж алмайруулж байв.


Хүмүүс бодохдоо Б.Наранхүүг амласан мөнгөө бэлнээр нь тоолоод өгсөн гэдэгт эргэлзэхгүй байх л даа.

Харин мань хүн "Дүнжингарав” төвийнхөө лангуунуудыг аваргуудад "шахчихсан” гэдэг.
Арга заль, холыг харах ухаанаараа орчин цагийн Итгэлт баянд дүйх хүн бол яахын аргагүй Б.Наранхүү гишүүн.

Эх сурвалж: TAC.MN

http://tac.mn/post/30297



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler