|
Видео

Шинэ мэдээ

Уханиас нүүлгэн шилжүүлсэн Японы иргэдийн гурваас нь коронавирус ИЛЭРЧЭЭ

Уханиас нүүлгэн шилжүүлсэн Японы иргэдийн гурваас нь коронавирус ИЛЭРЧЭЭ

БНХАУ-ын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Японы гурван иргэнээс "2019-nCoV” коронавирус илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.

Халдвар илэрсэн хүмүүс нэгдүгээр сарын 29-нд Ухань хотоос эхний ээлжний нүүлгэн шилжүүлэлтээр иржээ. 

Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тэдний хоёрт нь халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс Японд ирэхэд нь авсан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна.

Коронавирусний халдварын тохиолдол мөн Австрали, Вьетнам, Герман, Итали, Камбож, Малайз, Балба, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц, Шри-Ланка болон Японд илэрсэн билээ.

 
Эх сурвалж: thejakartapost.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler